Сүхбаатар дүүрэгт зам хаана

Сүхбаатар дүүрэг 5-р хороо Партизаны гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил энэ сарын 04-ний өдрийн 22:00 цагаас 07-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

 

 

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ. Урт- 0.250 км, Өргөн- 9 метр зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.