Оюутан цэргүүд ТАНГАРАГ өргөнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг-2023” цэргийн мэргэжил олгох сургалтын нэг өдрийг та бүхэндээ зураглан хүргэж байна.

Энэ жил Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 1500 оюутан цэрэг энэхүү сургалтад хамрагдаж байгаа бөгөөд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төв болон Зэвсэгт хүчний 123, 167, 186, 327, 330 дугаар ангиудад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа билээ.

“Оюутан цэрэг-2023” сургалтын дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт тухайн ангиудын Сургалтын төвүүдэд зохион байгуулагдана. Эрхэм хүндэт эцэг эхчүүд, ар гэрийн төлөөлөл, найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгч та бүхнийг урьж байна.