Энэ сарын 14 хүртэл Биндэр сумаас Баян-Адрага сумын чиглэлд орох, гарах хөдөлгөөн хоригложээ

Хэнтий аймгийн Биндэр сумын онцгой комисс, Аймгийн онцгой комисстой Zoom хурал хийж дараах шийдвэрийг гаргажээ.

1.2023 оны 8-р сарын 14 хүртэл Биндэр сумаас Баян-Адрага сум, Баян-Адрага сумаас Биндэр сумын чиглэлд орох, гарах  хөдөлгөөн хаалттай. Бусад бүх чиглэлд хөдөлгөөн нээлттэй.

2.Тарваган тахал өвчний ойрын хавьтал болсон 2-р багийн нутаг Уулинтын хорио цээрийн хамгаалалтын бүсэд орох, гарах бүх хөдөлгөөн хаалттай гэж Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газраас мэдээллээ.