Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 83576 хүүхэд хамрагдаад байна

2023-2024 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна.  2023 оны наймдугаар 01-нд бүртгэл албан ёсоор эхлэв. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 83576 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна.

2023 оны наймдугаар сарын 20-нд нэгдүгээр шатны бүртгэл хаагдана. Наймдугаар сарын 21-25 таны бүртгэлтэй утасны дугаарт хуваарилалтын талаарх мэдээлэл очих болно.
Ингэснээр есдүгээр сарын 01 хүртэл бүртгэлээ баталгаажуулан, хуваарилагдсан цэцэрлэгтэй гэрээ байгуулах ёстой аж гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.