Зам хааж, засварлана

 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4-р байрны урд уулзвараас Их сургуулийн гудамж, МУИС-ийн Хууль зүйн сургууль хүртэлх авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Сүхбаатар дүүрэг 6-р хороо Нэгдсэн үндэсний гудамжны авто замыг 2023 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 23:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар