Нийслэлийн орлогч З.Төмөртөөмөө тор дүүрэн бэлгээр “ААРХАВ”

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө хүүхдээ тор дүүрэн бэлэгтэй хичээлд нь хүргэж буй зургаа өөрийн цахим хуудастаа оруулж “аархав”. Түүний энэхүү аархалд олон нийт шүүмжлэлтэй хандаж, зарим иргэд түүнийг  тор дүүрэн үнэт эдлэл багшдаа барьж очих нь авлига хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Манай улс жилээс жилд авлигын индексээр хойш ухарсаар буйд хөрөнгө чинээтэй З.Төмөртөөмөө шиг дарга нарын энэ мэт үйлдэл ч хамааралтай.