“Эрдэнэс Тавантолгой” компаний Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ХЭҮК-т хүргүүлсэн ЗАХИДАЛ

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан  “Эрдэнэс Тавантолгой” компаний Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн  Хүний Эрхийн Үндэсний комисст хандан захидал бичиж ирүүлжээ. Эл захидалд “Хүний эрхийн асуудал, эрх эрх чөлөөний тухай ойлголт түүнд санаа зовдог, сэтгэлээ чилээдэг нэг ч гэсэн газар байдаг, байсан, байсаар ирсэн гэдэгт би итгэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Баттулга овогтой Ганхуяг миний бие 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш энэ өдөр хүртэл 9 сар гаруй хугацаанд улс төрийн хоригдол болж сууж эрүүдэн шүүгдэж, залхаан цээрлүүлэлтэд ороод хилс хэрэгт гүтгэгдэж МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага захиалгаар түүний гар хөл болсон АТГ, барьцаалагдсан прокурор, шүүхийн шийдвэрийн золиос болсоор удаж байна.

Анх намайг цагдан хорихдоо Ерөнхий сайдын зүгээс болон ЦЕГ-ын удирдлага, ХЗДХЯ-ны ТНБД нарын зүгээс удаа дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2022 оны 12 сарын 4-нөөс эхэлсэн”  хэмээн эхлүүлжээ. Тус захидал нь өнөөдөр өглөө Хүний Эрхийн Үндэсний комисст ирсэн аж