Тарваган тахлын байгалийн голомтын хайгуул шинжилгээ болон шувууны тандалт судалгааг хийлээ

 Өвөрхангай Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв Хайрхандулаан, Тарагт сумдын Хангайн нурууны цурав Хөвч-Зүлэгтийн өр голомтод тарваган тахлын байгалийн голомтын хайгуул шинжилгээг 2023 оны 09 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Хайгуул шинжилгээгээр тарваган тахлын үндсэн болон дэд агуулагч амьтад болох мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох болон байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг тогтоох зорилгоор хийсэн. Нийт 5 секторын 45000 га талбайгаас цуглуулсан материалд тарваган тахлын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээ хийж байна. Голомтот нутгийн ард иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.
Мөн Хайрхандулаан сумын Гүн нуур, Зэгстэй нуур, Гарьдын голын дагуу хийсэн намрын ус намгийн шувуудын ажиглалт тооллогоор нийт 3 багийн 6 овгийн 9 зүйлийн 1120 ус намгийн шувууд тоологдлоо. Нуур орчмоор нутагладаг ард иргэдэд шувууны томуу өвчний урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.
Эх сурвалж: ЗӨСҮТ