Маргаашаас ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Маргааш буюу 2023 оны есдүгээр сарын 22-нд нутгийн баруун хагаст, нөгөөдөр ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Түүнчлэн есдүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр болон Улаанбаатар хотод нойтон цас орохыг анхааруулж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.