Хятадын циркчид хаалтын тоглолтоо хийнэ

Хятад улсын циркчид 20 жилийн дараа Монголд ирж, “Луугийн нүд” нэртэй богино хэмжээний шоу тоглолт “UG arena” цогцолборт хаалтын тоглолтоо хийх гэж байна.

Тодруулбал, циркийн тоглолт аравдугаар сарын 28, 29-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд болно. Хятадын уран бүтээлчид сүүлд 2003 онд Монголд ирж, тоглолт хийсэн.