Д.Сумъяабазар нийслэлийн намын хороогоо хуралдуулжээ

Хотын дарга асан Д.Сумъяабазар Нийслэлийн Монгол Ардын намын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаа өнөөдөр хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар нийгмийн сүлжээндээ “Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, биелэлтийг сайжруулж, эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллах, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр улс төрийн албан тушаалд томилогдсон төлөөлөгч нарт бодлогын дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэлийн шаардлага тавих, намын анхан шатны нэгж, гишүүдийг дэмжиж, чадавхжуулах ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах зэрэг асуудлыг хэлэлцсэн хурал болж өндөрлөлөө” хэмээн бичжээ.

Тэрбээр Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн учир нийслэлийн МАН-ын ч тэргүүлэх учиргүй.  Мөн АТГ-аас шалгаж буй гэх мэдээлэл бий.