Иргэн Д.Амартүвшин нам бүртгүүлэх хүсэлтээ дахин хүргүүлжээ

Иргэн Д.Амартүвшингээс Улсын дээд шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Либертари нам (ЛН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай аж.

Сануулахад: Иргэн Д.Амартүвшин өнгөрсөн сарын 16-нд  Улсын дээд шүүхэд дээрх намыг бүртгүүлэх хүсэлт хүргүүлснийг Улсын дээд шүүхийн нийт шүүгч 25-ны өдөр хэлэлцээд бүртгэхээс татгалзсан байдаг.