2023 оны хоёр дахь ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 10-нд дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна.

 

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй гэдгийг анхаарна уу. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулахын тулд өөрийн шинэ бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хичээл сонголтоо хийж, төлбөрөө онлайнаар төлнө гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.