УОК: Ховд аймгийн Зэрэг, Говь-Алтай аймгийн Тонхил суманд салхины хурд 43 м/с хүрч, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай буюу баруун аймгуудын нутгаар өнөөдөр хүчтэй салхи шуургатай болж, хамгийн их нь Ховд аймгийн Зэрэг сум, Говь-Алтай аймгийн Тонхил суманд салхины хурд 34 метр/секунд, зарим тохиолдолд 43 метр/секунд хүрч байгалийн гамшигт аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээд байна.