Хөвсгөл аймагт газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас зүүн урд зүгт 49 километрийн зайд өнөөдөр буюу 12 дугаар сарын 10-ны 12:51 цагт газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн хүч нь 3.5 магнитудын хүчтэй байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.