Төвийн болон зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

03-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2024 оны 01-р сарын 02-ны 20 цагаас 01-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. бусад мутгаар багаатар үүлтэй. Шенедөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Заахан голын эх, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр – 30… -35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг. Эг, Үүр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -19..-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг. Үүр голын хөндийгөөр -18…-23 градус. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим. Идэр, Орхон. Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -10..-15 градус, Их мууруудын хотгор, Хангайн мурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр »1…-4 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР. ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30..-32 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.