МУГТ Н.Төгсцогт сүй тавина

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт өнгөрсөн зун эх орондоо амарч байхдаа найз бүсгүйгээ ил гаргасан.

Тэрбээр ялдам төрх, хөөрхөн царайгаараа олонд танигдсан инстаграмын олон дагагчтай охидын нэг Э.Энэрэл гэх бүсгүйтэй хайрын романс үүсгээд багагүй хугацааг үдээд байгаа юм.

Тэгвэл тэд харилцаагаа бататгахын тулд сүй тавихаар зэхэж буй талаар Н.Төгсцогтын ойр дотныхон нь шивэр авир хийх болжээ.

Эх сурвалжийн мэдээллээр Н.Төгсцогт сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж ирэх сар шинээс өмнө Э.Энэрэлийн гэр бүлд сүйн хадаг өгөхөөр болжээ.

Өдгөө 21-хэн настай үзэсгэлэнт бүсгүй Э.Энэрэлийн хувьд 2014 онд “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглож олонд танигдсан. Түүнээс хойш дуучин Б.Оргилын “Сүүлчийн бороо”, “Огтолцлол” уран сайхны кинод дүр бүтээсэн.

Харин Н.Төгсцогтын хувьд “Киви” хамтлагийн дуучин Укагын төрсөн дүү Д.Уранзаяатай 20 хүрээгүй наснаасаа үерхэж, нэг гэртээ орсон. Тэд Т.Гийх-Од хэмээх хүүтэй болсон ч, хүүгээ нэг настай байхад хоёр тийш болсон билээ. Тэдний хүү одоо 6 настай.