Гадаадын иргэд хар тамхи борлуулахад дэмжлэг үзүүлсэн У.Ариунзулд 3 жилийн хорих ял оноолоо

Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан Холбооны Бүгд Найрамдах Негир улсын иргэн Адекола Олавасен Азеез-д 6 жил, Анози Дарлингтон Дон-д 3 жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд 3 жилийн хорих ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус тус оноожээ. Тэд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ . У. Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ийнхүү шийтгэл ногдуулжээ.