“Netflix” үзвэрийн платформын сарын хураамжийн үнэ өснө

Дэлхийн томоохон үзвэрийн платформуудын нэг Netflix компани хэрэглэгч нууц үгээ хуваалцахад хязгаар тавьснаас хойш гурван сарын дотор 13 сая шинэ хэрэглэгч нэмж бүртгүүлсэн амжилттай байна. Ингэснээр 2020 оноос хойш анх удаа ийм их хэмжээний шинэ хэрэглэгчтэй болсон гэсэн үг юм. Шинэ хэрэглэгчтэйгээ нийлээд  Netflix дэлхий даяар 260 сая гаруй хэрэглэгчтэй болжээ.

Мөн 2023 оны 4-р улиралд нийт 1,5 тэрбум долларын ашигтай ажилласан нь оны эхэн үеийнхээс 550 сая доллароор илүү ашиг олсон үзүүлэлт болж байна. Ингэснээр Netflix нь дэлхийн бүх үзвэрийн платформыг ашиг орлогоороо тэргүүлж байна. Netflix компани нууц үг хуваалцахыг хязгаарлаж, шинэ хэрэглэгчдийг татахын тулд өнгөрсөн онд сарын хураамжийн үнээ өсгөлгүй тогтвортой барьж байсан ч 2024 онд энэ нь үргэлжлэхгүй, сарын хураамжийн үнэ энэ онд өсөх төлөвтэй гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал мэдээлжээ.