Хүүхдийн урлан бүтээх төв есөн төрлийн үнэ төлбөргүй сургалтдаа нэмэлт элсэлт зарлажээ

Хүүхдийн урлан бүтээх төв 2023-2024 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж эхэлжээ.

Тодруулбал уран бичлэг, арьсан урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал, уран баримал, сүрлэн сүлжмэл, уран зураг, эко гар урлал зэрэг есөн төрлийн сургалтад хамрагдах сонирхолтой хүүхдүүдийг бүртгэж байна. Эдгээр сургалт нь үнэ төлбөргүй. Бүртгэл хоёрдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ хэмээн тус төвөөс мэдээллээ.

Бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, 2% цээж зургийг бүрдүүлж, өөрийн биеэр очих ёстой юм байна.

Сургалтын цагийн хуваарь:

1, 3 дахь өдөр нэгдүгээр ээлж

2, 4 дахь өдөр хоёрдугаар ээлж

Өглөөний ээлж: 09:00-11:00

Өдрийн ээлж: 14:00 -16:00 цаг хүртэл хичээллэнэ.

зураг