Фэйсбүүкт ямар мэдээлэл нийтэлж болохгүй вэ?

Фэйсбүүкт нийтэлж болохгүй мэдээллүүдийг Харилцаа холбооны зохицуулах хорооны зөвлөснөөр танилцуулъя.

Үүнд:

Аливаа аюул занал түүнээс улбаалан хүний амь нас эрсдэж болох хүчирхийллийн ямар нэг хэлбэрүүд үүнд багтана:

  • Хүчирхийллийн хурц хэлбэр бүхий мэдэгдэл эсвэл хүчирхийллийн хурц хэлбэрт уриалан дуудсан уриалга (хэрэв зорилт нь аюултай этгээд болон ямар нэг аюултай бодлого төлөвлөгөө баримталж буй байгууллагад хамаарах хувь хүн эсвэл байгууллага бол үүнд хамаарахгүй)
  • Тухайн мэдээллийн агуулга тодорхойлон хэн нэгэнд чиглэгдээгүй ч гэлээ хүчирхийллийг өдөөн турхирах сэдэл бүхий зэр зэвсгийг сурталчлан таниулах, эсвэл
  • Түгээж буй мэдэгдэл нь хүчирхийллийн хурц хэлбэр бүхий өнгө аяс харуулж байвал (хэрэв зорилт нь аюултай этгээд болон ямар нэг аюултай бодлого төлөвлөгөө баримталж буй байгууллагад хамаарах хувь хүн эсвэл байгууллага бол үүнд хамаарахгүй) эсвэл
  • Хүчирхийллийн хурц эрсдэлд оруулахуйц эрмэлзэл бүхий эсвэл тийм нөхцөл байдалд оруулж болохуйц мэдэгдэл (хэрэв зорилт нь аюултай этгээд болон ямар нэг аюултай бодлого төлөвлөгөө баримталж буй байгууллагад хамаарах хувь хүн эсвэл байгууллага бол үүнд хамаарахгүй)

Хувь хүн, насанд хүрээгүй олны танил хүн, эмзэг хүн эсвэл бүлгийг заналхийлж, ноцтой хохирол учруулж болох зөрчлүүдийг дараах байдлаар тодорхойлов:

  • Хүчирхийлэл үйлдэх зорилготой мэдэгдэл;
    Хүчирхийлэлд уриалан дуудсан мэдэгдэл (хэрэв зорилт нь насанд хүрсэн ял шийтгэл эдэлж байсан олны танил эсвэл гэм буруутай нь тогтоогдсон гэмт этгээд эсвэл аюултай бүлэглэлийн гишүүн бол үүнд хамаарахгүй);
  • Тодорхой нэг зорилтот хэсгийг заагаагүй ч илэрхийллийн өнгө аяс нь зорилго зааж байвал дунд эрсдэл бүхий хүчирхийлэлд уриалсан гэж үзнэ;
  • Хүчирхийлэлд уриалан дуудсан эрмэлзэл эсвэл болзолт нөхцөл заасан бол (хэрэв зорилт нь насанд хүрсэн ял шийтгэл эдэлж байсан олны танил эсвэл гэм буруутай тогтоогдсон гэмт этгээд эсвэл аюултай бүлэглэлийн гишүүнд хандаж байвал үүнд хамаарахгүй) зэрэг агуулга бүхий контентийг фэйсбүүкт
    нийтэлж болохгүй.

Хувь хүн, насанд хүрээгүй олны танил хүн, эмзэг хүн эсвэл бүлэгт хандаж дараах зорилгоор мэдээлэл оруулсныг хүчирхийлэлд хэмээн тооцно:

  • Хүчирхийлэлд уриалан дуудсан мэдэгдэл; эсвэл
  • Хүчирхийлэл үйлдэхийг уриалах; эсвэл
  • Хүчирхийллийг хөхиүлэн дэмжсэн мэдэгдэл; эсвэл
  • Хүчирхийлэл үйлдэх эрмэлзэл эсвэл болзолт нөхцөл байдлын талаарх мэдэгдэл (хэрэв зорилт нь гэм буруутай нь тогтоогдсон гэмт этгээд эсвэл аюултай аливаа байгууллагын гишүүнд хандаж байвал үүнд хамаарахгүй) зэргийг фэйсбүүкт оруулж болохгүй.

Хувь хүн (энэ тохиолдолд өөрөө мэдэгдэл буюу репорт хийх шаардлагатай) эсвэл насанд хүрээгүй олны танил хүний бие махбодод аюул учруулах (эсвэл бусад бага эрсдэлт хүчирхийллийн хэлбэрүүдээр) заналхийллийг дараах байдлаар тодорхойлов:
Хувь хүн ( контент дээрх нэр болон нүүр царай нь тохирч байх) эсвэл насанд хүрээгүй олны танил хүн үүнд хамаарна:

  • Хүчирхийллийн талаарх мэдэгдэл, үйл ажиллагаа, сурталчилгаа, хүсэл эрмэлзэл, эсвэл нөхцөл болзлын мэдэгдэл шаардах.
  • Бага эрсдэлт хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх эрмэлзэл эсвэл болзолт үйлийн зорилготой мэдэгдэл, түүнийгээ сурталчлах, энэ үйлдэлд уриалсан мэдэгдэл нийтлэх.
  • Хувь хүн эсвэл насанд хүрээгүй олны танил хүний зурагт дүрслэлийг ашиглан хүчирхийлэл, заналхийллийг өдөөсөн зураг, текст нийтлэх (Толгойд нь буу тулгах, байнд онилох гэх мэт)

Хэн нэгнийг онилох зорилготой аливаа контент бүтээсэн хувь хүнийг зохион байгуулалттай бүлгийн гишүүн гэж үзнэ. Галт зэвсгийг хэрхэн ашиглах, хэрэглэх тухай зааварчилгаа өгөх, хэрэв энэ нь хүмүүсийг ноцтой гэмтээх эсвэл хөнөөх зорилготой гэдэг нь дараах байдлаар нотлогдвол:

  • Бичгээр дамжуулан тухайн зорилго бүхий мэдээллийг тайлбарлах,
  • Зураг дүрс бичлэгээр дамжуулан эцсийн үр дүнг дуурайлган үзүүлсэн (ноцтой гэмтэл эсвэл амь нас эрсэдсэн байгааг харуулах) тохиолдолд дээрх зөрчил бүхий контент гэж үзнэ.

Харин цэргийн сургалт, бие хамгаалах зорилгоор бүтээгдсэн эсвэл мэдээлэл түгээх, арилжааны видео тоглоомын зорилготойгоор хийгдсэн контент үүнд хамаарахгүй (логог хамтад нь нийтэлсэн байх)
Тэсрэх аюултай бодисыг хэрэглэх тухай зааварчилгаа өгөх:

  • Тухайн контентэд энэхүү агуулга бүхий мэдээлэл нь хүчирхийллийн зорилготой бус гэдэг нь тодорхой бичигдсэн байвал дээрх зөрчилд хамаарахгүй (жишээ нь видео тоглоомын сурталчилгаа, шинжлэх ухааны туршилт, галт наадам/салют, загас барихад тэсрэх бодисыг ашиглах гэх мэт)
  • Санал өгөх, сонгогчийн бүртгэл, сонгуулийн үр дүнгээс шалтгаалан хүчирхийлэл үйлдэх, үйлдэл хийхийг уриалах, үйлдэл хийхийг шаардсан аливаа агуулга бүхий мэдээлэл фэйсбүүкт оруулахыг тус тус хориглоно.