Бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгаалдаг этгээдүүдийг илрүүлжээ

ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ХУД-ийн цагдаагийн газрын алба хаагчид бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгаалдаг этгээдүүдийг илрүүлсэн байна. 1991 онд төрсөн Ш, 1987 оны Б   нар нь 2018 оны 10 сараас 2019 оны  10 дугаар  сарыг хүртэл бусдын орон байранд нэвтрэн орсон 40 удаагийн үйлдлээ мэдүүлжээ.