Нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 26-28-ний өдрүүдэд сонгуульд оролцохоо илэрхийлж, СЕХ-д бүртгүүлнэ. Харин СЕХ нам, эвслийг бүртгэх, эсэх шийдвэрээ тав хоногийн дотор гаргана.
СЕХ-д бүртгүүлсэн нам эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Энэ нь тавдугаар сарын 14-20-ныг дуустал үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд нам, эвслүүд холбогдох шатны хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулах юм. МАН Бага хурал, АН Үндэсний бодлогын хорооны хурлаараа нэр дэвшигчдээ тодруулдаг билээ. Энэ удаагийн сонгуулиар 156 гишүүнийг сонгох бөгөөд 78 нь тойргоос 48 нь жагсаалтаар сонгогдох юм. Сонгуулийн жил гарахаас өмнө горилогчид тойрогт ажиллаад эхэлсэн ч нам эвслүүд албан ёсоор тавдугаар сарын сүүлээр нэр дэвшигчдээ тодруулна.
Мөн нийт нэр дэвшигч хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлж тавдугаар сарын 24-ний дотор СЕХ-д хүргүүлнэ. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн буюу зургадугаар сарын 10-наас эхлэн Авлигатай тэмцэх газар өөрийн цахим мэдээллийн сүлжээнд байршуулна.