“Тавантолгой” төмөр зам ХХК-ын нэр бүхий албан тушаалтнууд ажлаасаа чөлөөлөгдөн, шалгагдаж байна

“Тавантолгой” төмөр зам ХХК-ын нэр бүхий албан тушаалтнуудын ажлын байран дээрээ архидан согтуурч, ёс бус үйлдлүүд гаргаж байгаа тухай бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл kомпанийн дүрэм, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзэн бичлэгт гарч,буй ажилтнуудыг халсан.

Тус бичлэгт Санхүү төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, Нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр, сургалтын мэргэжилтэн Ц.Болорсувд, Захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм, Захиргаа хэлтсийн дарга Ц.Цогтжаргал нар гарч байгаа юм.

Түүнчлэн “Тавантолгой” төмөр зам ХХК-ий нэр бүхий ажилчдын талаарх асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар ЦEГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.