Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллаж байгаа тул ЗГ хуралдахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдахгүй аж. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын нөхцөл байдалтай холбоотойгоор Архангай аймагт ажиллаж байгаа юм байна.

Мөн сайд нар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутагт ажиллаж байгаа учраас Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг цуцалжээ.