Чихрийн шижин өвчин гэж юу вэ?

Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм.

Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй байна. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг. Цусан дахь сахарын хэмжээ хэт их байх нь зүрх, мэдрэл, бөөрийг гэмтээдэг.

Чихрийн шижин өвчний хэлбэрүүд:

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүснэ). Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог.

Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины харьцангуй дутагдал (инсулины ялгаралт хэвийн ч биеийн эсүүд түүнийг мэдрэхээ болихыг хэлнэ). Чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон хүмүүсийн 90-95 хувьд энэ хэв шинжийн чихрийн шижин тохиолддог.