Г.Отгонцэцэг мэргэжлийн кино зохиолч, продюсер болжээ

Улсын драмын эрдмийн театраар нэгэн цагт овоглож, “Орхидос” киноны хойд эхийн дүрээр олонд танигдсан соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг АНУ-д магистрын зэрэг хамгаалахаар суралцаж, нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрөөд байсан билээ. Харин тэрбээр магистрын зэргээ амжилттай хамгаалж, мэргэжлийн кино зохиолч, продюсер болжээ.

Тодруулбал, жүжигчин Г.Отгонцэцэг нь АНУ-ын Миссүри мужийн их сургуулийн Соёл урлаг ба шинжлэх ухааны их сургуулийн кино зохиолч, продюсер мэргэжлийн мастерын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн байна.

Тэрбээр энэ талаараа өөрийн instagram хуудаснаа “Энэ бүх цаг хугацаанд надтай хамт байсан болон надад амжилт, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэж, амжилтын дээдийг ерөөж, үргэлж дэмжиж байсан бүх хүмүүст маш их баярлаж талархаж байгаа хэлмээр байна” гэжээ.