Б.Пүрэвдорж: Би найзыгаа унагаж, АН-ын дарга болохгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын дарга болно гэх бор шувуу сүүлийн үед явах болсон. Тэгвэл тэрбээр цахим хуудастаа өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр “намайг найзыгаа намын даргаас буулгаж өөрөө болно гэж сошиалаар цуурчээ. Хар багаасаа хамтдаа явсан нөхдийг хагалж, хоёр найзыг холдуулах хорт санаа хажуу хавиргаас гарч эрх баригчид түгээж байна. Энэ нам бүтэн болж 2024 оны сонгуульдаа амжилттай бэлтгэж байгаа нь найзын маань гавьяа. Би намын сахилга баттай хүн, бас хүний араас хогийн юм хийж үзээгүй, нүүрэн дээр нь хэлдэг хүн. Найзтайгаа, даргатайгаа хамт ялалтын төлөө зүтгэнэ” гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын дарга Лу.Гантөмөр нарын хувьд нэгэн үед “Нэг ардчилал” гэх залуусын фракц байгуулж явсан түүхтэй. Уг фракцид Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжингээс гадна УИХ-ын гишүүн асан  М.Батчимэг нар байсан билээ.