Дуучин Morningstar-ийг хэрэг нь эцэслэн шийдэгдэх хүртэл хорино

ХУД-ийн ЭХАШШ-д шүүхээс дуучин, артист Morningstar-д сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан хэмээн гэм буруутайд тооцож нэг жилийн хорих ял оноожээ. Тэрбээр шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж үаалдах шатны шүүхэд материалыг нь хүргүүлжээ.

Түүнийг хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл цагдан хорино гэдгийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Ундармаа хэллээ.