Исланд улсад онц байдал зарлажээ

Исланд улсад онц байдал зарлажээ. Учир нь өнгөрсөн ням гарагт дахин галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд халуун лава нь ойролцоох суурин газар руу урсан орсон байна. Хотын иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байсан тул оршин суугчдад  аюул учраагүй хэмээн эрх баригчид мэдэгдээд байна.