Хотын дарга асан Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаа хамгаалалт хүслээ

Хотын дарга асан Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаа өөрийн цахим хуудастаа хамгаалалт хүссэн нэгэн пост оруулжээ. Тэрбээр “Одоо бүр араас ирээд орон гэрт минь хулгайч шиг нүүрээ нууж ороод, нуугдаж зугтаад гарч буй хүнийг яах вэ? Дүрс нь камерт бичигдээд үлдсэн байх юм. Хувийн орон зай руу минь эрээ цээргүй нэвтэрч байгаа нь мэргэжлийн хулгайч шиг санагдсан. Гэр орондоо аюулгүй байх эрх минь зөрчигдөөд байгаа юм биш үү дээ? Цааш нь ярих уу яах уу? Монгол Улсад шударга, үнэн шүүгч байвал санал болгооч” хэмээжээ.
Хотын дарга асан Д.Сумъяабазар, Ч. Мичидмаа хоёрыг тусдаа амьдарч байгаа гэх мэдээлэл нэг хэсэг явсан. Учир нь хотын дарга асан түүнийг араар тавьж өөр бүсгүйтэй болзох болсон нь тэдний тусдаа амьдрах шалтгаан болсон гэх юм билээ.
Ямартаа ч хотын дарга асан Д.Сумъяабазарын мисс эхнэр Ч.Мичидмаа энэ удаа нууж тэвчсэнгүй бололтой өөрийн цахим хуудаст пост оруулаад зарим нэг постоо устгав.  Аюулгүй байдал нь алдагдаж буй ч гэрт нь нууцаар ирээд явсан хүнийг энэ удаа ил болгосонгүй.
Магадгүй нөхөр нь ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж буй учраас  ийнхүү сануулга өгөөд өнгөрсөн байхыг ч үгүйсгэхгүй юм.
 
С.Зориг