Сонгуульд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг авч эхэллээ

УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-нд зохион байгуулагдахаар болсон. Үүнтэй холбоотойгоор намууд өнгөрсөн гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байгаа.   Тэгвэл сонгуульд бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт өнөөдрөөс хүлээн авч эхэллээ. Мөрийн хөтөлбөрийг Даваа гарагаас Лхагва гараг хүртэл өглөө 08.30-21.00 цаг хүртэл хүлээн авах ажээ.