Сумогийн их аварга Д.Дагвадорж өнөөдөр хагалгаандаа орно

Японы мэргэжлийн сүмогийн их аварга, Асашёорюү Д.Дагвадорж цахим хуудастаа хорт хавдраар өвчилсөн тухайгаа бичсэн байсан. Тэгвэл Япон улсад эмчилгээ хийлгэж байгаа тэрбээр өнөөдөр эхний хагалгаандаа орохоор болжээ.

Асашёорюү Д.Дагвадорж сүүлийн үед олон нийтийн өмнө ил тод байр сууриа илэрхийлдэг болсон. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө цахим хуудсандаа “…Амжилттай даваад гарна гэж найдаж байна. Хавдар. Ямар нь гэдгээс…” гэж бичсэн байна.