Өнөөдөр Х Богдын мэндэлсэн өдөр тохиож байна

Өнөөдөр Х Богд Жавзандамба хутагтын лагшин мэндэлсэн их дүйчин өдөр тохиож байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд түүнд хүндэтгэл үзүүлж ном хурж, сүсэгтэн олон буяны номонд даган баясч байна. Аргын тооллоор X Богд тавдугаар сарын 4-нд мэндэлсэн ч билгийн тооллоор хаврын адаг сарын шинийн 15-нд мэндэлсэн тул өнөөдөр ийнхүү 11 нас хүрч байгаа аж.