Зам засвартай холбоотой нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Авто замын засварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн эцсээс Улиастайн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний 22:00 цагаас тавдугаар сарын 5-ны 06:00 цаг хүртэл хаана.

Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино уу гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.