Ш.Чимэдцэeэ: Би ээжийгээ гурван удаа алдаж үзлээ. Нулимс гараад тогтдоггүй ээ

Монгол Улсын ардын жүжигчин Ш.Чимэдцэeэгийн “Хүмүүний нэгэн урсгал” дууг зөвшөөрөлгүй уран бүтээлд ашигласан талаар цахим орчинд нэлээдгүй бичиж буй.

Тэгвэл тэрбээр цахим хуудастаа “Би ээжийгээ 3н удаа алддаж үзлээ.1рт улаан цоройгоо цувуулж цагаан цоройгойгоо цоолж төрүүлсэн Цэрэн гэдэг хүнийг алдаж үзлээ.2рт Тэнгэр ээж минь өршөө дуугаа Солиот эх киноны дуу болгож алдаж үзлээ.3рт Ээж нэртэй шүлэг ирсэнийг Хүмүүний нэгэн урсгал гэж өөрөө нэр өгсөн дуугаа нутгийн дүү хүзүү Гончиг гуйн хүү Цогоод насны нар хэвийхэд алдаж үзлээ.мөнч хэцүү заяа юмаа.Цогоо Товог эгчийг 3н удаа алдаж үзсэн болов уу.гэхдээ монголын их ард түмэн шүүх бизээ.түр зэвсарлая.энэ дуу 3н хүний хамтарсан зохиогчийн эрхтэй юм шүү..нулимс гараад тогтодгүй ээ….
2024.8.26.” хэмээн бичжээ.