МИАТ: Онгоц нисэхээс 2-3 цагийн өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхийг анхааруулж байна

Улаанбаатар хотод замын хөдөлгөөний ачаалал ихэсч, түгжрэл их байгаатай холбоотойгоор иргэд нислэгээсээ хожигдох, нислэгээ цуцлуулах зэрэг тохиолдол гарч байга аж. Үүнтэй холбоотойгоор МИАТ ТӨХК-иас зорчигч нарт анхааруулга зөвлөмж гаргажээ.

Мэдэгдэлд, замын хөдөлгөөний удаашралыг тооцон төлөвлөгөөт нислэгээсээ хоцролгүй 2-3 цагийн өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхийг анхааруулсан байна.

Түгжрэлээс шалтгаалсан асуудлаас бусдаар олон улсын болоод дотоодын нислэг хэвийн үргэлжилж байгаа бөгөөд хэрэв иргэд нислэгээсээ хоцорсон тохиолдолд шуурхай мэдэгдэж, хариу өгөх нь зүйтэй гэжээ.