Г.Анхмаа иогчин болжээ

“3 охин” хамтлагийн Г.Анхмаа сүүлийн үед сүрхий өөрчлөгдөж байгааг анзаарсан байх. Магадгүй ихэнх нь хувийн амьдралд өөрчлөлт орсонтой холбож болох юм.

Тэрээр сүүлийн үед иогоор эрчимтэй хичээллэж эхэлсэн байна. Мөн ганцаарчилсан бясалгах цаг өөртөө гаргаж, амьдралын хүндхэн үеүүдийг даван туулахын тулд дасгалжуулагч багштай болсон гэнэ шүү.

Түүний багш хэн гээч? Хоёр Нандиагийн том буюу Г.Нандин-эрдэнэ. Тэд багш шавийн барилдлагатай болж, бие сэтгэлзүйн бэлтгэл хийдэг болсон гэнэ лээ.

Г.Нандиагийн хувьд “Улаан сарнай” бүжгийн хамтлагт бүжигчин байсан. Өдгөө “X-Vit” хамтлагт уран бүтээл туурвихын зэрэгцээ “Эрүүлмаа”-д иогийн багш хийдэг юм байна.