“Тавантолгой төмөр зам” ХХК 8 дугаар сард 398.9 мянган тонн ачаа тээвэрлэлээ

“Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын суурь бүтцээр 2024 оны наймдугаар сарын 31-ний байдлаар 398.944 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 174.7 мянган тонн, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 224.2 мянган тонн ачааг тус тус тээвэрлэлээ.

2024 оны наймдугаар сард тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл чингэлэгтэй экспортын нүүрс 297,781.4 тонн, сайжруулсан түлшний түүхий эд 68,296.61 тонн, нефтийн бүтээгдэхүүн 7,832.85 тонн, бусад төрлийн ачаа 24,306.53 тонн байна.

2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2024 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр нийт 2,632,346 тонн ачааг тээвэрлээд байна гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ.