“Хелен” хар салхины улмаас амь насаа алдсан хүний тоо 230-аас давжээ

2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр АНУ-ын Өмнөд болон Хойд Каролина мужийн 6 хотыг “Хелен” нэртэй хар салхи дайран өнгөрсөн ба өнөөдрийн байдлаар нийт 230 иргэн амь насаа алдаад байна.

Нийт 270 гаруй иргэн гэр бүлээсээ холбоо тасарсан талаар бүртгэгдсэн байсан ба тэд гэр бүлтэйгээ холбоо тогтоожээ.

Хар салхины улмаас 75 иргэн ор сураггүй болсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр буюу ням гарагт мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд “Хелен” хар салхины гамшгийн дараах сэргээн босголтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр гамшигт өртсөн хотуудад нийт 1500 цэрэг нэмж илгээх, мөн 137 сая гаруй долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн талаар дурджээ.

Сэргээн босгох ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаанд нийт Холбооны онцгой байдлын алба, Үндэсний гвард болон мужийн аюулгүй байдлын хэлтэс зэрэг хүчний байгууллагын нийт 13.100 алба хаагч дайчлагдан үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын 400 сувилагч, 40 гаруй их эмч иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаа аж.

Өмнөд Калифорни мужид 174.000 гаруй оршин суугч, Хойд Каролина мужид 179.000 мөн Жоржиа мужид 151.000 гаруй оршин суугч тог цахилгаагүй хэвээр байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.