Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 23-ны хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.
Тус төслийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр өргөн барилаа.