Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.10.30/ өнөөдөр болж байна. Хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товложээ.
- Оюутолгой төслийн явцын талаар
- Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар
- Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар
- “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэх юм байна.
Мөн Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол цөм болсон 14 мега төслийн талаар хэлэлцэх гэнэ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар 13 цагаас хэвлэлийн хуралтай бөгөөд Эрчим хүчний үндэсний хороо мэдээлэл хийх юм байна.