Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа

Мэргэжлийн холбоодууд нэгдэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа.

Тодруулбал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ болон Глоб интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг салбарын холбоодууд нэгдэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг олон нийтэд, нээлттэй явуулж өгөхийг хүсч, албан бичгийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2024.11.04/ гаргалаа.