Их Британи электрон тамхины татварыг нэмнэ

Их Британийн канцлер Рэйчел Ривз электрон тамхины татварыг 2026 онд нэмэгдүүлэхээр болсон талаар мэдэгджээ.

Тодруулбал 2026 оны 10-р сараас эхлэн электрон тамхины 10 мл шингэн тутамд 2.20 фунт стерлингийн татвар ногдуулна.

Үүнийг дагалдан тамхины татварыг 100 ширхэг тамхи тутамд 2.20 фунт стерлингээр нэмж, энгийн тамхинаас электрон тамхинд шилжих санхүүгийн хөшүүргийг хадгалах болно гэж үзжээ.

Мөн тэрбээр тамхины үнэ 2 хувь, гараар ороодог тамхиных 10 хувиар нэмэгдэнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC