Монгол залуус “Экокэш RVM” гэх хаягдал хүлээн авах машин нэвтрүүллээ

Монгол залуус “Экокэш RVM” гэх хаягдал хүлээн авах машин нэвтрүүлсэн байна. Тэд 4G сүлжээнд ажиллах сервер төхөөрөмж хоорондын үүлэн систем, төхөөрөмжийн кодчилол, төлбөрийн системийн програмчлалыг үндэсний компаниудтай хамтран бүтээсэн нь сонирхолтой санагдлаа.

Иргэн төлбөр хүлээн авах энэхүү QR код бүхий тасалбарыг “Монгол чат”-ын дурангаар уншуулмагц тухайн хүний виртуал дансанд шимтгэлгүйгээр мөнгө шууд орно. Мөн дэлгэцнээс шууд уншуулж, цаас хэмнэх хувилбартай аж.

Экобин ХХК-ий захирал П.Очирпүрэв “ЭКОБИН компани хуучны угсармал 9 давхар орон сууцны орцонд хог ангилах сав, уут, цаасан хайрцаг цуглуулах хананд байршуулсан хавчаар, бункерт буух хогны хэмжээг 50% бууруулах, ачих технологийг сайжруулах хурдыг нэмэгдүүлэх туршилтын шийдлийг БГД-тэй хамтран хэрэгжүүлж эхлүүлээд байна. 1 цаг зарцуулж гараар ачдаг хүрздэх аргыг халж 10 минутанд багтаах шийдлийг бий болголоо” гэв.

Энэ сард тус төхөөрөмжийн суурилуулалтын ажил явагдаж байгаа бөгөөд “Наадам центр”, “Хивсны Номин” агуулах, 1-р хорооллын “Өнөр Номин”, 10-р хорооллын “Номин, Ривер гарден”, Зүүн 4 замын “Номин” салбаруудад одоогоор байршаад байгаа юм байна

Байгальд хуванцар бүтээгдэхүүн устаж үгүй болтлоо 400-600 жилийг зарцуулдаг. Дэлхийн улс оронд байгальд хуванцар хог хаяхгүй байхыг уриалж, автобусны карт цэнэглэх, метронд суух эрх зэргээр хог хаягдлыг сольж, урамшуулдаг тогтолцоо бий болсон. Манай улсад ч мөн энэ үйл ажиллагаа биелэлээ олж эхэлжээ.