Өвөл, хавар морь уралдуулах тухай хууль санаачилсан гишүүд хуулиа эргүүлэн татжээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан гишүүд нь эргүүлэн татахаар болсноо мэдэгджээ. Учир нь хуульд өөрчлөлт орсоноор өвөл, хавар морь уралдуулж болохоор байсан боловч энэ нь олны дургүйцлийг төрүүлж буй тул ийнхүү эргүүлэн татаж буй аж.

Гишүүд ийнхүү хуулийн төслөө эргүүлэн татсан учир УИХ хэлэлцэхгүй гэж шийдсэн талаар УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар УИХ-д өргөн барьсан байдаг.