Охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж чаддаг бүсгүй бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо. Таван сайхан охины ээж тэрээр хүчирхийлэлийн эсрэг болон гэр бүлүүдэд зориулж арга хэмжээ зохион байгуулдаг болсон байна.
Түүний зохион байгуулдаг EVENT өнөөдөр 17 цагт “Гэгээн цагаан ордон”-д үнэ төлбөргүй болох юм байна. Түүний энэхүү арга хэмжээнд сэтгэл судлаач Ж.Баясгалан, “Охидын түүх” ТББ-ын Э.Цэцэгсайхан, Оны шилдэг хүүхэд Ц.Мичидмаа нар оролцох ажээ.