“Топ донор’ Д.Бум-Эрдэнэ  “Хангарьд одон’-гоор энгэрээ мялаажээ

“Топ донор” Д.Бум-Эрдэнэ  “Хангарьд одон’-гоор энгэрээ мялаажээ. Тэрээр донорын эгнээнд нэгдсэнээс хойш Шударга журам, Нийслэлийн хүндэт иргэн гээд цөөнгүй цол тэмдгээр шагнуулж байсан аж.

2001 оноос хойш 19 жилийн турш 225 удаа тасралтгүй цусаа хандивлан 620 гаруй хүний алтан амь аварчээ. Түүний цусны бүлэг нь нэгдүгээр бүлэг тул хэрэгцээ хамгийн их байдаг байна.

Сүүлийн жилүүдэд тэрээр цусаа өгөхөөс гадна сийвэн, эсээ хүртэл өгдөг болжээ.  Эсийг ясны чөмөг, элэг, бөөр шилжүүлэн суулгах үед ашигладаг аж.