Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол нь 141, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 80, эдгэрсэн 51, сэжигтэй тохиолдол нь 141, Хавьтал 7220 байгаа аж.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.