ОРОС УКРАИНЫ ЭСРЭГ ХАЛДЛАГАА НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Оросын арми Бямба гарагийн оройноос Ням гараг хүртэл нийт 273 нисгэгчгүй онгоцоор Украин руу дайралт хийсэн байна. Оросын халдлагын улмаас Украины Киев мужид орон сууцны байшин эвдэрч, 20 гаруй настай нэг эмэгтэй амиа алдаж, гурван хүн шархадсан ба тэдний дунд нэг бага насны хүүхэд байсан гэж мэдэгджээ.

Мөн Бямба гарагт Оросын арми Украины зүүн хойд нутгийн Сумы мужид нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэж, есөн энгийн иргэн амь үрэгдсэн байна.
Украин, Оросын тал өнгөрөгч 7 хоногийн сүүлээр Туркт шууд хэлэлцээ хийсэн. Энэ хэлэлцээгээр Украины тал Оросын хяналтад орсон газар нутгийг буцааж өгч, цэргээ татах шаардлагыг тавьсан. Харин Оросын зүгээс энэ бол боломжгүй санал гэж үзэж байгаагаа илэрхийлж 2022 оны 3 сард эхэлсэн Станбулын хэлэлцээнүүдийн үр дүнд эцэслэн батлагдаж Украин НАТО-гийн гишүүн болохгүй байх, ОХУ д аюулгүй байдлын баталгаа өгөх хэлэлцээрийг биелүүлэх саналаа дахин тавиад байгаа. Ингээд талуудын байр суурь зөрүүтэй байсан ч дахин уулзалт хийхээр төлөвлөж байна.
Гэхдээ Оросын төлөөлөгчид Украинд яриа хэлэлцээнд оролцсон зарим хүмүүст хандаж хэлэлцээг хурдан үр дүнтэй явуулахгүй бол ойр дотны хүмүүсээ илүү олноор нь алдах болно гэдгийг анхааруулж, Орос дайныг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа анхааруулсан тэгэхээр энэхүү цуврал томоохон халдлага нь Оросын зүгээс Украинд өгч буй сануулга гэж харж болохоор байна.

Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250518_13/